Агаарын хөлөг газардах
Монгол улсад тавтай морилно уу. Онгоцноос буусны дараа мэдээллийн тэмдэгтүүдийг даган ирэх танхим руу чиглэнэ үү.
Виз авах /Виз шаардлагатай зорчигчид/
Монгол улсад визтэй зорчих шаардлагатай гадаадын иргэд хилээр нэвтрэхээс өмнө визээ авна уу.
Паспорт шалгах
Хилийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр орж, гадаад паспорт болон шаардлагатай бичиг баримтаа шалгуулна.
Аюулгүйн үзлэг
Аюулгүй байдлын шалгалтаар дайран өнгөрөх шаардлагатай бол хамгаалалтын ажилтны зааврыг дагана уу.
Гаалийн хяналт /гар тээш шалгах/
Мэдүүлбэл зохих эд зүйлс байгаа бол гаалийн мэдүүлэг бөглөж, тээшээ рентген аппаратаар шалгуулна.
Гарах
Гаалийн шалгалтаар орсны дараа угтан авагчидтай уулзах 1-р давхрын ирэх танхим руу гарна.
Дамжин нислэгийн танхим
Дамжин нисэх (Transit/Transfer) зорчигчид транзит тэмдэглэгээг дагаж тусгай танхим руу чиглэнэ үү.
Аюулгүйн үзлэг /Гар тээш шалгах/
Дамжин нисэх хэсэгт нэвтрэхээс өмнө өөрийн гар тээш, электрон хэрэгслийг рентгенээр шалгуулна.
Аюулгүйн үзлэг /Зорчигчийг шалгах/
Зорчигч та металл илрүүлэгч хаалгаар гарч биечилсэн аюулгүй байдлын үзлэгт хамрагдана.
Паспорт шалгах
Дамжин нисэх зорчигчид шаардлагатай тохиолдолд паспорт болон дараагийн нислэгийн тасалбараа шалгуулна.
Явах нислэгийн танхим
Шалгалт дууссаны дараа дараагийн нислэгийн гарц (Gate) руу очиж, хүлээлгийн танхимд байрлана уу.