Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлаас аялалд гарах гэж буй зорчигч танд зориулсан алхам алхмын дэлгэрэнгүй зааварчилгаа.
Мэдээллийн цэг
Нислэгийн мэдээллийн самбараас өөрийн нислэгийн дугаар болон бүртгэл эхлэх цагийг шалгана уу.
Бүртгэл
Агаарын тээвэрлэгчийнхээ бүртгэлийн цэгт очиж суугчийн тасалбар (Boarding pass) авч, тээшээ өгнө.
Бизнес танхим
Төлбөртэй үйлчилгээ. Сонгогдсон зэрэглэлийн зорчигчид тав тухтай бизнес танхимаар үйлчлүүлэх боломжтой.
Аюулгүйн үзлэг /паспорт шалгах/
Аюулгүй байдлын үзлэгийн бүс рүү нэвтрэх үед гадаад паспорт болон суугчийн тасалбараа шалгуулна.
Аюулгүйн үзлэг /гар тээш шалгах/
Өөрийн биед авч яваа гар тээш, электрон хэрэгсэл зэргийг рентген аппаратаар шалгуулна.
Аюулгүйн үзлэг /зорчигчийг шалгах/
Зорчигч та металл илрүүлэгч хаалгаар гарч биечилсэн аюулгүй байдлын үзлэгт хамрагдана.
Гаалийн хяналт шалгалт
Мэдүүлбэл зохих эд зүйлс (бэлэн мөнгө, үнэт зүйл гэх мэт) байвал гаалийн мэдүүлэг бөглөнө.
Паспорт шалгах
Хилийн шалган нэвтрүүлэх хяналтаар орж, Монгол улсын хилээр гарах тамга даруулна.
Агаарын хөлөгт суух гарц
Суугчийн тасалбар дээр заасан гарцын (Gate) дугаарыг олж, заасан цагт онгоцонд суухад бэлэн байна уу.
Агаарын хөлөг хөөрөх
Аяллын чиглэл рүүгээ онгоцонд сууж хөөрнө. Аялалд тань сайн сайхныг хүсье!