Ачаа тээшний туузан дамжуургын хоёр төхөөрөмжийн өргөтгөлийн ажил дуусаж, ашиглалтад орлоо

2023.06.09
895 уншсан

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын олон улсын ирэгчийн танхимын “А” дугаартай туузан дамжуургын төхөөрөмжийг өргөтгөн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулсан. Тухайн өдрөөс “B” дугаартай хоёр дах туузан дамжуургын төхөөрөмжийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэн төлөвлөсөн хугацаанд амжилттай гүйцэтгэж, 2023 дугаар 06 сарын 08-ны өдрийн 13:00 цагт буусан “Жэжү эйр”-ийн Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгээс эхлэн ашиглалтад орууллаа.

Ийнхүү ачаа тээшний туузан дамжуургын хоёр төхөөрөмжийг 36 метр байснаас 60 метр хүртэл буюу 1,5 дахин өргөтгөснөөр өргөн биет агаарын хөлгийг нэг туузан дамжуурга дээр хүлээн авч, нэг дор олон тооны ачаа тээшийг богино хугацаанд хүлээн авах давуу талтай болж байгаа юм. Мөн тус туузан дамжуургын төхөөрөмжний дээд талд нислэгийн чиглэл, аялалын дугаарын мэдээлэл бүхий дэлгэцийг байршуулан зорчигч үйлчлүүлэгчид ачаа тээшээ авахад хялбар болголоо.

Цаашид “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газрын 228 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нисэх буудлын хүчин чадлаас шалтгаалсан бөөгнөрлийг сааруулах, нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахын тулд барилгын өргөтгөлийн ажлуудыг төлөвлөсөн  хугацаанд нь гүйцэтгэж, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл