НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
“НУБИЭ” ХХК нь зорчигчдод чиглэсэн үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, үйлчлүүлэгчдийнхээ нисэх буудалд ирэхээс буцах хүртэлх аяллын бүхий л хугацаанд нь аюулгүй, тав тухтай, сэтгэл ханамжтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.
Нисэх буудлын заал танхимд зорчигч, үйлчлүүлэгчдэд хэт ойртон такси үйлчилгээ санал болгох, биед нь шууд хүрэх аливаа үйлдлийг хатуу хориглодог болно. Иймд дээрхтэй төстэй хандлага, саналд автахгүй байж, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн албан ёсны такси үйлчилгээг сонгон үйлчлүүлнэ үү.
EN
CN
JP
KR 

