НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын автомашины дулаан зогсоол нийт 222 автомашин хүлээн авах хүчин чадалтай.
Өвлийн улирал болон баярын өдрүүдэд манай иргэдийн дулаан орон руу зорчих урсгал эрс нэмэгддэг тул хүчин чадлаа 100 хувь ашиглан урьдчилан захиалга аван үйл ажиллагаа явуулж байна.
Гадаад орныг зорьсон манай иргэд 7-30 хоногийн хугацаанд зорчдог нь дулаан зогсоолын ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болж буйг та бүхэн ойлгоно уу. Бид дулаан зогсоолын захиалга авдаг 71287352, 85050566 дугаарт өдөрт 300 гаруй дуудлага авч зохицуулалт хийн дарааллын дагуу байршуулж байна.
Бид одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.
Иймд зорчигч, үйлчлүүлэгч та бүхэн нисэх буудал руу хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо гадна авто зогсоолын үйлчилгээг сонгож үйлчлүүлэх, мөн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн албан ёсны такси үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээг сонгон аялалаа төлөвлөнө үү.
Цаашид 2026 оны эхний улиралд урьдчилсан захиалга авах системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Уг систем ашиглалтад орсноор зорчигчдод илүү хялбар, ойлгомжтой үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Бид цаашид нисэх буудлын үйлчилгээнийхээ чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар үргэлжлүүлэн хичээн ажиллах болно.
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ
EN
CN
JP
KR 

