ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

2024.03.27
742 уншсан

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, цасан шуурга үүссэний улмаас нисэх буудлын хөөрч, буух зурвасыг 08:15 цагаас 9:30-ийн хооронд нийт 1 цаг 15 минутын хугацаатай түр хаасан ба энэ хугацаанд Улаанбаатараас Сөүл, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд түр саатсан.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудалруу хүрэх тууш зам (хурдны зам) дээр авто замын ослууд гарч, уг замыг тодорхой хугацаанд хаасан бөгөөд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын эмнэлгийн хэсгийн эмч ажилтнууд болон түргэний машин ослын газарт хүрч үйлчлэн, нийт 10 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, 3 иргэнийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлээд байна.

Цасан шуурга намдаж, цаг агаар сайжирсан тул 09:45 цагаас эхлэн нислэг хэвийн явагдаж байна.

Нисэх буудалд хүрэх тууш замын хөдөлгөөнийг 10:00 цагаас хэсэгчлэн нээсэн ба Агаарын тээвэрлэгч байгууллагууд болон Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс нисэх буудлыг зорин ирж буй зорчигч, үйлчлүүлэгчдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой зорчихыг анхааруулан ажиллаж байна.

Та бүхэн нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлтийн мэдээллийг тухайн агаарын тээвэрлэгч компанийн фэйсбүүк пэйж хуудас болон нисэх буудлын мэдээллийн лавлах 1900-1980 дугаараар холбогдож авна уу.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл