БНСУ-ЫН МУАН-УЛААНБААТАР-МУАН ЧИГЛЭЛД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

2024.05.09
1383 уншсан

БНСУ-ЫН МУАН-УЛААНБААТАР-МУАН ЧИГЛЭЛД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

2024 оны 05 сарын 09-ний өдрийн 00:10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн МУАН-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.

Та бүхэн Солонгос улсын Муан хотыг зорих бол дараах холбоосоор нэвтэрч нислэгийн тийз захиалах болон бусад мэдээллийг авах боломжтой.

Холбоос: https://www.jinair.com/booking/index

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл