АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ “UNITED AIRLINES” МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭ

2025.05.02
902 уншсан

Нислэгийн өргөн сүлжээ, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг эрхэмлэдэг United Airlines агаарын тээвэрлэгч компанийн АНУ-Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:12 минутад “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардсан юм.

Тус нислэгээр 138 зорчигч хүрэлцэн ирсэн бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зүгээс анхны нислэг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, United Airlines компанийн нисэх баг бүрэлдэхүүн болон тус нислэгээр хүрэлцэн ирсэн зорчигчдыг хүндэтгэлтэйгээр угтан авсан билээ.

Тэгвэл  өнөөдөр нислэгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд болж, ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines”компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, "United Arilines”компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Самуэл Шинохара болон Иргэний нисэхйн ерөнхий газар, нисэх буудлын үйл ажиллагааг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн холбогдох албаны удирдлага төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болон нэмэгдэж байна.

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл