“НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ” ХХК ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ /ACI/-ИЙН ГИШҮҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2025.05.29
544 уншсан

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2025 оны 2 дугаар сард Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /Airports Council International/-ийн Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүс / Asia-Pacific and Middle East/-ийн гишүүнээр элссэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүсийн Захирал ноён Стефано Барончи гишүүнчлэлийн гэрчилгээг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо-д албан ёсоор гардуулан өглөө.

Швейцарийн Женев хотод төвтэй ACI-ийн хувьд 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн нисэх буудлуудын эрх ашгийг хамгаалан, салбарын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний стандарт, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, шилдэг туршлагыг дэлхий дахинд түгээн нэвтрүүлдэг байгууллага юм. Засгийн газрууд, ICAO зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл, сургалтын өргөн боломж олгож, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлдэг бөгөөд одоогоор 170 орны 2181 нисэх буудал тус байгууллагад гишүүнчлэлтэй.

Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй компанийн хувьд дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй зочид, Монгол Улсын иргэдэд тав тухтай, сэтгэл ханамжтай орчныг бүрдүүлж, олон улсын илүү олон чиглэлд шууд нислэгтэй болох, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг баримтлан ажилладаг. 
Тус байгууллагад нэгдсэнээр “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, аюулгүй байдлын болон байгаль орчны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, агаарын тээврийн хялбаршуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах олон боломжуудыг бий болгож байна. Энэхүү алхам нь “Аюулгүй, тав тухтай, хэрэглэгчдэд ойр, өндөр түвшний үйлчилгээтэй нисэх буудал” байх зорилгын хүрээнд үйл ажиллагааг нэг шат ахиулж буй чухал үйл явдал юм

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл