“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2025.09.12
530 уншсан

Манай компани нь нийгмийн хариуцлага, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд боловсролын байгууллагатай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бодлого барин ажилладаг.

Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн зүгээс сурагчдын дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-иас хүсэлтийг дэмжин хүлээн авч тус сургуульд яаралтайгаар дотуур байрны зөөлөн эдлэл /хөнжил, гудас, дэр/-ийг шинэчлэхэд хандив туслалцаа үзүүллээ.

Дотуур байрны 92 орны зөөлөн эдлэлийг шинэчлэн “Хүмүүн цогцолбор” сургуулийн захирал Б.Аминдаваад өнөөдөр компанийн удирдлага “НУБИЭ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон “НУБИЭ ХХК”-ийн Захиргааны хэлтсийн дарга Б.Цэнгэл нарын төлөөлөл гардуулан өглөө.

“Хүмүүн цогцолбор” сургуулийн нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл