НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

2025.10.22
438 уншсан

Өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Зөвлөлдөх хорооны VI хурал зохион байгуулагдлаа.

Хуралд тогтмол нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл, ССАЖЗЯ-ны Сайдын зөвлөх, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн төлөөллүүд оролцож, өвлийн улиралд зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, эрэлттэй чиглэлд шинэ нислэг нээх, шинэ чиглэл бойжуулахад зориулсан FAM тур болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар хэлэлцлээ.

Мөн өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

THE 6TH AIRPORT CONSULTATIVE COMMITTEE MEETING SUCCESSFULLY HELD

Today, the 6th meeting of the Chinggis Khaan International Airport Consultative Committee was successfully held.

The meeting was attended by representatives from scheduled airlines, the Adviser to the Minister of Culture and Tourism, members of the Board of the Professional Association of Tourism, and representatives from New Ulaanbaatar International Airport LLC.

During the meeting, participants discussed ways to increase passenger traffic during the winter season, open new routes to meet travel demand, and the importance of organizing FAM tours and participating in international tourism exhibitions to develop new routes.

It was a productive meeting, where attendees also exchanged views on the coordination of winter and summer flight schedule planning and further strengthening collaboration among stakeholders.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2026 - 01 - 02

НИСЭХ БУУДЛЫН АЛБАН ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Стандарт шаардлагад бүрэн нийцсэн, тогтмол тариф бүхий албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та бүхэн “Такси үйлчилгээ”-г нисэх буудлын 1-р давхарт байрлах такси үйлчилгээ үзүүлэх цэгээр дамжуулан авах боломжтой.

2025 - 12 - 30

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ОНЫ ШИЛДЭГ "ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИГЧ" БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

Энэхүү хамтын ажиллагаа, бодит үр дүнг үнэлэн “TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг тогтвортой аялал жуулчлалыг дэмжигч байгууллага”-аар “Чингис хаан” Олон улсын нисэх буудал шалгарлаа.

2025 - 12 - 30

НИСЭХ БУУДЛЫН ДУЛААН ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

одоогоор дулаан зогсоолын урьдчилан захиалгыг зорчигч буцах өдрөө өөрчлөх, нислэг саатах, удаан хугацаанд байршуулах, мөн захиалгын өдрийн зөрүүтэй мэдээлэл өгөх зэрэг шалтгаанаас болж өмнөх өдрийн гарах машины тоогоор 08:30 цагаас эхлэн зөвхөн утсаар захиалга авч байна.

Бусад мэдээлэл